Постуудын халаалтын асуудлыг шийджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-12 17:46:09

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн Нисэхийн болон Адарганы постод цахилгаан халаалт тавьжээ.

Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Увс аймгийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлтэй хамтран ажиллах хүрээнд ийнхүү Улаангомын постуудыг халаалттай болгожээ.

Урд нь постод ээлжээр гарч байгаа ажилтнууд зууханд нүүрс түлж, зутруухан байдалтай өвөлждөг байсан бол шинэ оноос эхлэн байнгын дулаан орчинд 24 цагаар ажиллах боломжтой болоод байна.

 

Связанные новости