Хятадад дотоодод халдварласан 107 тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад мягмар гарагт “COVID-19” халдварын 115 тохиолдол шинээр илэрснээс
107 нь дотоодод халдварласан гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос
өнөөдөр мэдээллээ.
Дотоодод
халдварласан тохиолдлуудын 90 нь Хэбэй мужид, 16 нь Хэйлунжян мужид, нэг нь
Шаньси мужид бүртгэгджээ. Мягмар гарагт халдварын улмаас нас барсан тохиолдол
бүртгэгдээгүй бол Шанхай хотод сэжигтэй нэг тохиолдол илэрчээ.
Эх газрын Хятадад
энэ сарын 6-ны байдлаар 87706 хүн халдвар авснаас 82288 хүн эдгэрч, 4634 хүн
нас барсан бол 784 өвчтөн эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн үндэсний хорооны
өдөр тутмын тайланд мэдээлжээ.
Мөн мягмар
гаргийн байдлаар халдварын 4451 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 4165 хүн эдгэрч,
286 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас
барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.
Үүнээс гадна мягмар
гарагт халдварын шинж тэмдэггүй 38 тохиолдол шинээр илэрч, ийм 42
тохиолдлыг батлагдсан тохиолдлын тоонд оруулжээ.
Энэ сарын 12-ны
байдлаар Хонконгт коронавирусний халдварын 9343, Макаод 46, Тайваньд 838
тохиолдол илэрч, Хонконгт 160, Тайваньд долоон хүн нас барсан байна.