2021 оны цэргийн бүртгэл 70 хувьтай байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-01-19 13:52:15


Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 2021 оны цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн өнөөдрийн байдлаар 70 хувьтай явж байна гэж аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 

Иймд иргэдийг өөрийн оршин суугаа багийн Засаг даргын ажлын байранд ажлын өдрийн 09-18 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Хэрвээ та оршин суугаа хаягаасаа хол байгаа тохиолдолд өөрийнхөө харьяа хоорооны хариуцсан мэргэжилтэнтэй утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой юм.

Бүрдүүлэх бичиг баримт 

1. Иргэний үнэмлэх

2. Цэргийн үүрэгтний үнэмлэх 

3. Ажлын газрын үнэмлэх

4. Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 2x3 цээж зураг авчирна.

Бүртгэлд хамрагдахдаа иргэн та өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар, хамгаалалтын дэглэмээ чанд сахиж, амны хаалтаа зүүхийг онцгой анхааруулж, бүртгэлд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Связанные новости