Малдаа яваад төөрсөн хүүхдийг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-19 15:01:21

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн "Өвөр наймган" гэдэг газарт иргэн Б /10 настай эмэгтэй/ малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлага тус сумын Онцгой байдлын газарт иржээ. 

Тус дуудлагын дагуу орон нутгийн иргэд, цагдаагийн байгууллагатай хамтран Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тухайн иргэнийг алга болсон газраас 5 км зайд модонд төөрсөн, гар хөл нь хайрагдаж, хавирга нь хугарсан байдалтай байсныг эсэн мэнд олж эмнэлгийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгсөн талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Иймд ИРГЭН ТА: 

- Бага насны хүүхдийг гэрээсээ хол малын бэлчээрт явуулахгүй байх;

- Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;

- Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед малаа ойрхон бэлчээрлүүлэх;

- Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх;

- Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дулаан хувцаслах, бэлэн байдлаа сайтар хангахыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


Связанные новости