“Ачит нуурын хишиг” хоршооныхон өвлийн хадлангаа хадаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн сумын хадланчид Ачит нуурын эрэг орчмоос өвлийн хадлан хадаж байна. Тус сумын нутгаас жилийн жилд 100 гаруй хадланчид намар 10-р сараас хавар 3-р сарын дунд үе хүртэл өвлийн хадлан хаддаг аж. Энэ жилийн тухайд хадланчид 20 гаруй трактортой хадлангаа хадаж, боож пресслэн Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан зэрэг аймгаас ирсэн хүмүүст худалдаж байна. Тэд нийтдээ 230 мянган боодол өвс бэлтгэснээс 100 мянган боодлыг зах зээлд нийлүүлээд байна.
Хадлан хадаж өрхийн орлогоо
нэмэгдүүлж байгаа иргэд хамтран “Ачит нуурын хишиг” хоршоог байгуулан үйл
ажиллагаа явуулж эхэлсэн аж. Нэг боодол өвсийг газар дээрээс нь 4000 төгрөгийн үнэтэй худалдаж байна.