Цас цэвэрлэгээний ажилд оролцоогүй байгууллагуудад зөрчил арилгуулах албан мэдэгдэл хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-20 15:54:12

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хотын төрийн байгууллага болон худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд гаднах орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэв.

Тодруулбал, Зуунмод хотын Захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “2020-2021 оны цас цэвэрлэгээний хуваарийг батлах тухай” А/01 дүгээр захирамжаар албан байгууллага аж ахуй нэгж гаднах орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэх ёстой. Тус захирамжийг үндэслэн Зуунмод хотод үйл ажиллагаа явуулж буй 46 төрийн байгууллага, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 93 аж ахуйн нэгж идэвх санаачилга гарган оролцож, халтиргаа гулгаа үүсээд байсан 17321м3 зам талбайг цэвэрлэлээ.

Цас цэвэрлэгээний ажилд оролцоогүй, идэвх санаачилгагүй ажилласан 10 төрийн байгууллага, худалдаа үйлчилгээний 56 аж ахуйн нэгжид зөрчил арилгуулах тухай албан мэдэгдэл хүргүүлэн заасан хугацаанд цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллахыг үүрэг болгожээ.

  

Связанные новости