Зудын нэн өндөр эрсдэл бүхий сумдад малын эрдэс тэжээлийн багц олгов

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-01-21 19:37:45

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн зудын нэн өндөр эрсдэл бүхий Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант8  Эрдэнэ, Цээл, Сүмбэр зэрэг 8 сумын 230 малчин өрхөд малын эрдэс тэжээлийн багц бүхий 55.200.000 төгрөгийн тусламж олголоо.

Энэхүү тусламжийн нэг өрхийн багцад 240,000 төгрөгний бэлэн мөнгө, эрдсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтжээ. Малчидийн тусламжийн мөнгө нь ХААН банкны дансаар нь шууд олгогдох аж.

Уг багцыг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран өрнүүлж буй 2000 малчин өрхөд хүрэх хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд олгожээ. 


Связанные новости