Жендэрийн эрх тэгш байдлыг хангах мэргэжилтэн, манлайлагчдын гуравдугаар чуулга уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-21 19:58:46

Төв /МОНЦАМЭ/. МЕРИТ төслийн дэргэдэх Жендэрийн эрх тэгш байдлыг хангах мэргэжилтэн, манлайлагчдын гуравдугаар чуулга уулзалтыг энэ сарын 21-ний өдөр цахимаар зохион байгуулав. 

Уулзалтад жендэрийн манлайлагчдын клубийн гишүүд болох ЗГХЭГ, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Төрийн албаны зөвлөл, Үндэсний хөгжлийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Удирдлагын академи, Газарзүй-Гео экологийн хүрээлэн, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн албан хаагчид оролцлоо. 

Уг цахим сургалтаар 2020 онд Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр байгууллага бүрт хийсэн ажлыг товч ярилцан, байгууллага хоорондын жендэрийн клубийн 2021 оны нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, ажил үүргийн хуваарилалт, ажлын тов гарган, байгууллага хоорондын жендэрийн клубийн 2021 оны зохицуулагчдыг сонгон баталлаа. Уулзалтын төгсгөлд Дэйл Карнеги сургалтын төвөөс “Стрессээ удирдахуй” цахим сургалтыг Жендэрийн клубийн гишүүдэд хийсэн юм.

Связанные новости