Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар 12 асуудал хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-29 17:18:20

 

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 4 дүгээр хуралдаан боллоо.

Тус хуралдаанаар аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах, актлах, устгах тухай журмын тухай захирамж гаргалаа.

Үүний дараа ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн мэдүүлэх Шинжлэх ухааны туршилт, цаг уурын ажиглалтын талбайн зориулалтаар зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал уламжлах тухай, Баян сумын зарим нутаг дэвсгэрийг орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтад авах тухай, Баян-Өнжүүл сумын зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах санал уламжлах тухай, Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2020 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2021 оны төлөвлөгөөний төслийн талаар хэлэлцэв.

Мөн аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Аймгийн орон нутгийн өмч хөрөнгөд бүртгэлтэй орон сууцны танилцуулга, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх тухай, Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журмын төсөл зэрэг 12 асуудал  хэлэлцсэн юм.

Түүнчлэн аймгийн ахмадын хорооны хуучин барилгын ашиглалтын талаарх танилцуулга, Аймгийн хүлэмжийн паркийн ашиглалтын талаар авах арга хэмжээний тухай, Худгийн асуудлыг шийдвэрлэх тухай тэмдэглэлээр хүргүүллээ.

 

Связанные новости