Халдварын голомттой бүсээс ирсэн иргэдэд SLIX GPS төхөөрөмжөөр хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-02 12:13:06

Төв /МОНЦАМЭ/. Тус аймаг энэ оны нэгдүгээр сарын 25-наас эхлэн SLIX GPS системийг нэвтрүүлж, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавьж эхэлсэн талаар аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэхүү системийг голомтот бүсээс орон нутагт ирсэн иргэдэд Зуунмод сумын Өндөр довны пост болон Дөрөвдүгээр зөрлөгийн постоор нэвтэрч буй иргэдийн гар утсан дээр суурилуулан, аймгийн Онцгой комиссын дэргэд төрийн байгууллагын хяналтын 19 инженер 24 цагаар жижүүрлэж хяналт тавин ажиллаж байна.

Уг системийг нэвтрүүлснээс хойш 58 хүн бүртгэгдэж өнөөдрийн байдлаар 46 иргэн хяналтад байгаа аж. Хяналтад буй иргэд гар утас болон GPS төхөөрөмжөө унтраах зөрчил их гарч байна. Иймд цаашид уг системд бүртгэгдсэн иргэд утсан дээрх байршлын системээ унтраахгүй байж, аймгийн онцгой комиссоос тавьж буй шаардлагыг биелүүлэхийг зөвлөж байна.

  

Связанные новости