3000 орчим хүүхэд теле хичээл үзэх сонирхолгүй гэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Цар тахлын улмаас улс орон даяар хичээл, сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдаж байгаатай холбогдуулан Увс аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн теле хичээлийн үзэлт, үр дүнгийн талаар дөрвөн том судалгаа хийсэн байна.
Энэхүү судалгаагаар цэцэрлэгийн
насны 771 хүүхэд теле хичээл үзэх боломжгүй, ЕБС-ийн дунд, ахлах ангийн 991
хүүхэд зурагтгүй учир теле хичээлийг үзэж чадахгүй байгаа гэсэн дүн мэдээ гарчээ.
Мөн 3000 орчим хүүхэд теле хичээл үзэх сонирхолгүй гэсэн байна. Иймд аймгийн
БСУГ-аас аймгийн хэмжээний 33 цэцэрлэгийн багш нартай хамтран 5 настнуудад
“Сайн хүүхэд” дасгал даалгаврыг хүргүүлж эхлээд байна. Мөн хөдөө сумдын ЕБС-ийн
багш нартай хамтран теле хичээл үзэх боломжгүй сурагчдын судалгааг үндэслэн, гэрт
нь хүрч ажиллах зэрэг хамтын ажиллагааны хүрээнд сурлагын хоцрогдол арилгахыг
зорьж байна.