Зудын эрсдэлтэй аймгуудын 2000 өрхөд туслав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-02-09 15:05:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУЗН Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн сард зудын нэн өндөр эрсдэлтэй гарсан 6 аймгийн 53 сумын 1260 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөтөлбөрийн хоёр дахь ээлжинд Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Говь-Сүмбэр, Дорнод, Төв зэрэг 14 аймгийн 60 сумын 740 өрхөд тусламж хүргэж байна. 


Тусламжийн хүрээнд нэг өрхөд 240 мянган төгрөг болон малын эрдэс тэжээлийн багц олгож байгаа юм. 

Малын эрдэс тэжээлийн 1 өрхийн багцад эрдэсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1 кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтжээ.

Монголын улаан загалмай нийгэмлэг 2021 оны 1 дүгээр сард нийтдээ 20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна.





Связанные новости