Сар шинийн өдрүүдэд хөл хорио тогтооно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр "Ковид-19" цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас эхлэн 2 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумаас гарах, орох автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.
Тус хязгаарлалт хамаарахгүй байгууллагууд:
-Цахилгаан, дулаанаар хангах үйл ажиллагаа
-Хүнсний үйлдвэрлэл, хүнс, ахуйн хэрэглээний барааны худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
-Мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, ачаа, бараа тээвэрлэлтийн үйл ажиллагаа
-Нийтийн тээвэр /Чандмань, Улиасны хэв/
-Усан хангамж, ариутгах, татуургын ашиглалт, хот тохижилт, хог хаягдлын үйлчилгээ, золбин нохой, муур устгал, орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа
-Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
-Банкны төлбөр тооцоо, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа
-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа /цагийн хязгаартай/
-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа /Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Хилийн дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Улсын бүртгэл, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба/
-Оршуулгын үйл ажиллагаа
-Халамж, асрамжийн төв, гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа
-Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа
-Шүүх, Прокурорын үйл ажиллагаа.
Үйл ажиллагааг нь хязгаарлах аж ахуйн нэгж, байгууллагууд:
-Барааны зах, бараа худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом, барилгын материал, гар утасны худалдаа, засвар/
-Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
-Баар, ресторан, цайны газар, кофе шоп
-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
-Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
-Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб, биллиард/
-Саун, нийтийн халуун ус
-Шашны зан үйл /сүм хийдүүд/
-Үсчин, гоо сайхан, хумс засал, бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
-Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
-Сэлбэгийн дэлгүүр, авто болон дугуй засвар, машин угаалга, түүхий эд авах, худалдах цэгүүд
-Архи согтууруулах ундаа худалдан борлуулах
-Хувцас болон гутал захиалга, засвар зэрэг багтаж байна.