Сахилгагүй сармагчнаас болж улс даяар тог тасарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИННАЙРОБИ. /Sputnik/. Нэгэн усан цахилгаан станцын /УЦС/ трансформатор руу сармагчин авирч гарсны улмаас энэ долоо хоногийн мягмар гарагт улс орон даяар гэрэл цахилгааныг тасалсан гэж Кенийн эрчим хүчний хамгийн том компани болох “KenGen” мэдэгдлээ.
“Гитару” УЦС-ын трансформатор руу сармагчин авирч байхдаа унасны улмаас 180 МВт-ын хүчин чадалтай УЦС-ын үйл ажиллагааг зогсоожээ.
Кени даяар дөрвөн цагийн гэрэл цахилгааныг тасалсан байна. Нийслэл Найроби хотын зарим оршин суугчид лхагва гараг хүртэл гэрэл цахилгаангүй байсан гэнэ.
Трансформатор руу авирсан сахилгагүй сармагчны зургийг интернэтэд тавьжээ.
Г.Доржханд