Халуун усны газар өнөөдрөөс ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-02-18 16:07:48

Увс /МОНЦАМЭ/. "Чандмань-Увс" ХХК-ийн зүгээс энэ сарын 17-ны өдөр аймгийн төв дэх нийтийн халуун усны газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Тодруулбал, тус кампанийн харьяанд байдаг Улаангом сумын 11-р багт байрлах 30 хүний хүчин чадалтай хуучнаар төв халуун ус болон Тээврийн хороонд байрлах халуун усны газруудад ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн аймгийн төвийн халуун усны газрууд хэвийн ажиллаж байна.

Аймгийн төвд 10 гаруй нийтийн халуун усны газар үйл ажиллагаа явуулдаг. 

Связанные новости