Түргэн суманд 16 см цасан бүрхүүл тогтсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө аймгийн төвд болон Түргэн суманд
цас орж хоносон бөгөөд одоо хүртэл үргэлжлэн орсоор байна.
“Улаангом сумын нутагт цасны зузаан 7 см-ээр нэмэгдэж, нийтдээ
10-12 см цасан бүрхүүлтэй болоод байна. Харин Түргэн суманд 16 см-ийн
цасан бүрхүүл тогтсон. Завхан, Малчин, Өндөрхангай,
Зүүнхангай, Сагил сум цастай байна. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орох
урьдчилсан төлөвтэй” хэмээн аймгийн УЦУОШТ-ийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн
дарга М.Отгонхүү мэдээллээ.