“Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” өдөрлөг 14 хоног үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-09 18:06:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орон даяар 14 хоног үргэлжлэх “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” өдөрлөгийн талаар танилцуулах сургалт боллоо. Тус сургалтыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Биеийн тамир, спортын газрын ажилтнууд болон гүйлтэд оролцогчдод зориулан Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос зохион байгуулсан юм.


Цахим уулзалтаар өдөрлөгийг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүн А.Хосхүү гүйлтэд ашиглах "STRAVA" аппликейшныг тухай зааварчилгаа өгч аймаг, дүүргийн нэр бүхий групп хаягаар гүйлтэд оролцогчдыг хэрхэн бүртгэх, оролцогчид өөрийн туулсан нийт замыг яаж хэмжих зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.



Ташрамд дуулгахад, Улс орны хэмжээнд зохион байгуулах “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын өдөрлөгтэй холбоотой шинэ мэдээлэл болон сонирхсон асуултуудаа https://www.facebook.com/groups/tsahimguilt/?ref=share группэд нэгдэж, авах боломжтой.







Связанные новости