“Алунгоо ээж” шагнал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-11 12:56:57

Увс /МОНЦАМЭ/. Олон хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ улс эх орондоо ихийг хийж бүтээсэн хоёр ээжид МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс хүндэтгэл үзүүлсэн байна. Эдгээр хоёр ээжтэй уулзаж, баярын сэтгэгдлийг нь сонслоо.

-Х.Бүрэнжав:

   “Алунгоо ээж” хэмээх эрхэм хүндтэй шагналыг Монголынхоо мянга мянган ээжүүдийн төлөөлөл болон хүртэж буйдаа баяртай байна. Би 16 наснаасаа мал маллаж эхэлсэн бөгөөд 18 насандаа “Тэргүүний залуу” алтан медаль хүртэж байлаа. Олон жил буянт малынхаа үр шимийг хүртэж байгаад хожмоо сумын төвд ажил хөдөлмөр эрхлэх болсон. Сургуульд үйлчлэгч, угаагч, жижүүр, багш гээд олон ч ажлыг хийсэн дээ. Найман хүүхэд төрүүлж өсгөснөөс дөрөв нь хөдөө мал маллаж аймаг, сумын Аварга малчин, алдарт уяач болсон. Хоёр охин минь Улаанбаатар хотод сэтгүүлч, багшаар ажиллаж байна. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн, улсдаа олон жил ажилласан зүтгэлийг минь ийнхүү үнэлж байгаад талархалтай байна. 

-У.Золжаргал:

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-гээр шагнуулсандаа туйлын баяртай байна. Би Улаангом сумын 10-р багт амьдардаг. Хувиараа үндэсний болон загварын гутал урлаж, өрхийн орлогоо нэмэгдүүлдэг. Долоон хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүд маань эхнээсээ их, дээд сургууль төгсөж, ажил хөдөлдөр эрхэлж байна.  

Связанные новости