Цасан болон шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг хүргэлээ.
3 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн нийт нутгаар, 15-ны өдөр нутгийн зүүн хэсгээр цасан болон шороон шуурга шуурна. Энэ үед салхины хүч өдөртөө 16-18м/с, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүснэ гэдгийг анхааруулав.
3 дугаар сарын 13,14-нд агаарын температур харьцангуй дулаан байх бол 15-наас эхлэн хүйтний эрч эрс чангарна гэв.
Иймд дээрх өдрүүдэд жолооч нар хол ойрын замд гарахгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, малчин, мал бүхий иргэдийг малаа байнгын хариулгатай байлгахыг ОБГ-аас санууллаа.