Хадгаламж эзэмшигчийн тоо 79767-д хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй банкууд нийтдээ 34 АТМ, 753 ширхэг ПОС төхөөрөмжөөр иргэдэд үйлчилсэн байна. Аймгийн хэмжээнд нийт актив 229,863.63 сая төгрөг, зээлийн үлдэгдэл 165,932.23 сая төгрөг, хадгаламжийн үлдэгдэл 179,074.09 сая төгрөг, нийт харилцахын үлдэгдэл 24,311.61 сая төгрөгт тус тус хүрчээ. Мөн нийт зээлдэгчийн тоо 30594, хадгаламж эзэмшигчийн тоо 79767, харилцах данс эзэмшигчийн тоо 147721, төлбөрийн карт эзэмшигчийн тоо 64189-д тус тус хүрсэн байна.
Аймгийн хэмжээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар Монголбанкны зургаан ажилтан ХААН, Төрийн, Хас, Голомт банкны 4 салбар, тэдгээрийн харьяа 44 тооцооны төв, нийт 48 нэгжийн 279 ажилтнаар дамжуулан банк, санхүүгийн иж бүрэн цогц үйлчилгээг харилцагч үйлчлүүлэгчддээ тасралтгүй хүргэн ажиллажээ.
Жилээс жилд банкны салбаруудын үйл ажиллагаа хүрээгээ тэлэн, санхүүгийн зуучлагчийн үүргийг амжилттай биелүүлж, зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж, татан төвлөрүүлсэн хөрөнгө нэмэгдсэн, эдийн засгийн хувьд өсөлттэй байгаа аж.