БНХАУ-д 75 сая орчим тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-03-22 15:26:32

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д энэ сарын 20-ны байдлаар “COVID-19”-ийн 75 сая орчим тун вакциныг тарьсан гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн ням гарагт мэдээлэв.


“Манай улсад халдварын эсрэг хариу арга хэмжээг ерөнхийдөө сайн зохион байгуулж байна. Гэсэн хэдий ч халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэхээс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээнүүдийг улам сайжруулах хэрэгтэй байна” гэж Ми Фэн Төрийн зөвлөлийн “COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсгийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Мөн БНХАУ-ын вакцины үйлдвэрлэлийн одоогийн үзүүлэлтүүдээс үзэхэд улсын нийт хэрэгцээг бүрэн хангах боломжтой байгааг Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны төлөөлөгч Мао Жуньфэн мэдээлсэн байна. БНХАУ “COVID-19”-ийн таван вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоод байгаагийн гурав нь идэвхгүй, нэг нь аденовирусний векторын, нэг нь рекомбинант уургийн вакцин гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Связанные новости