Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Японы дээд лигт тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-02 11:28:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Гантогтохын Хандсүрэн албан ёсоор Японы волейболын дээд лигийн легионер тоглогчдын нэг болжээ. 


Монгол Улсын гарьд Б.Гантогтохын охин Хандсүрэн “Тэнүүн-Огоо” спорт клубийн тамирчин бөгөөд өдгөө Япон улсад амьдардаг. Г.Хандсүрэн 2020 оны 12 дугаар сард “International Transfer Certificate” авсан байна. Тэрбээр сүүлийн 7 жилийн турш волейболын спортоор эрчимтэй хичээллэж, Японд системтэй буюу байнгын бэлтгэл сургуулилалт хийж байгаа аж.


Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа "Мэргэжлийн тамирчин" гэх алдрыг нэр хүндтэй авах үнэхээр гайхалтай сайхан байна. Волейболын спортод хөтлөн оруулсан С.Гансүх, Д.Солонго багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье” гэж бичжээ.



Г.Хандсүрэн 2018 оноос хойш “Хасу CUP”, “Тэнүүн Огоо CUP”, Волейболын холбооны цом, Үндэсний дээд лиг зэрэг том тэмцээнүүдэд медальт байрт шалгарч байжээ. Мөн Японы оюутны дээд лигийн хошой мөнгө, "Бүх Японы аварга" тэмцээний 4 дүгээр байрт багаараа шалгарсан юм байна.

Связанные новости