Монголын шатарчин сурагчид “Дубай Экспо” багийн тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-02 11:53:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн дунд сургуулиудын багийн “Dubai Expo- 2021” аварга шалгаруулах онлайн тэмцээн үргэлжилж байна.


Тус тэмцээнд дэлхийн 53 улсын 293 баг, 2000 гаруй өсвөрийн шатарчид оролцож байгаа юм. Хасагдах шатны тэмцээн нийт 3 удаа онлайнаар явагдаж 12 баг финалын шатанд шалгарч 2021 оны 11 дүгээр сард болох “Дубайн Экспо” үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах шигшээ тэмцээнд оролцоно.


Монгол Улсаас 1 дүгээр сургууль, 33 дугаар сургуулийн баг I, II шатны тэмцээнд амжилттай тоглон, 2021 оны 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 18-нд болох хагас шигшээ тэмцээнд оролцоно.


33 дугаар сургуулийн баг, тамирчид


1-р ширээ Их Мастер Д.Батсүрэн

2-р ширээ ДШХ-ны Мастер Е.Төгстөмөр

3-р ширээ ДШХ-ны Мастер Д.Мөнхзул

4-р ширээ ДШХ-ны ДМ Н.Содбилэгт

5-р ширээ Б.Алдар

6-р ширээ ДШХ-ны ДМ Х.Баясгалан

7-р ширээ ДШХ-ны ДМ Д.Өнөрзул

8-р ширээ ДШХ-ны ДМ Х.Есүгэн

9-р ширээ ДШХ-ны ДМ Н.Содгэрэлт


1 дүгээр сургуулийн баг, тамирчид


1-р ширээ ДШХ-ны Мастер Г.Амартүвшин

2-р ширээ Спортын Мастер Х.Итгэлт

3-р ширээ ДШХ-ны ДМ Б.Ананд

4-р ширээ ДШХ-ны ДМ Г.Халиунаа

5-р ширээ ДШХ-ны ДМ Э.Амгалантэнгис

6-р ширээ Б.Удвал

7-р ширээ М.Дөлгөөн

8-р ширээ Б.Оргилон

9-р ширээ ДШХ-ны ДМ Ч.Азжаргал нар багтжээ.

Связанные новости