Спортын холбоодыг шинэчилсэн хуулийн төсөлтэй танилцахыг уриалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-02 12:26:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Спортын холбоод, клубүүдэд хандан хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд хэлэлцүүлж байгаа талаар мэдээллээ.


Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд болох холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг олон нийтийн дунд хэлэлцүүлж байгаа юм байна. Иймд спорт холбоод болон клубүүд уг хуулийн төсөлтэй танилцахыг зөвлөж байгаа аж.


Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг хангах, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, холбооны эрх зүйн байдал, үйл ажиллагаатай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.


Холбогдох email: tusul@mojha.gov.mn, Утас: 261935

Связанные новости