Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын холбоо /МБХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Тодруулбал, МБХ-ны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлав. Мөн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, чөлөөлж бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна. Улмаар МБХ-ны үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөтэй танилцуулжээ.
Монголын
топ 4 спортын нэг МБХ-ны 14 дэх ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Силвер
Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр 2021 оны нэгдүгээр сард сонгогдсон
билээ. Тэрбээр 2013-2016 онд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр
ажиллаж байсан туршлагатай хүн юм.
Өнөөдрийн
байдлаар Монголын
боксын үндэсний шигшээ багаас 3 тамирчин /ОУХМ
Б.Чинзориг,
Э.Цэндбаатар, эмэгтэй боксчдоос анх удаа М.Мягмаржаргал/
албан ёсоор эрхээ аваад байна.
Энэ
онд 73
жилийн түүхээ бичиж байгаа Монголын үе үеийн боксчдоос олимпын алтан медальтан
Э.Бадар-Ууган, мөнгөн медальтан П.Сэрдамба, Н.Төгсцогт, хүрэл медальтан
Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай нарын боксчид тодорсон, Монголын олимпын топ 4 спортын нэгд багтдаг.
Монголын боксчдоос дэлхийн аварга 1
/П.Сэрдамба/, ДАШТ-ий мөнгөн медальтан 4 /Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн,
Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт /, ДАШТ-ий хүрэл медальтан 5 боксчин /Э.Цогтжаргал,
П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ /хос хүрэл/, Д.Отгондалай, М.Нандинцэцэг-эмэгтэй, Д.Цэндбаатар/
төрөөд байгаа юм.
Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг,
Н.Баярсайхан тэргүүтэй Ази тивийн аварга эрэгтэй 11, эмэгтэй 2 тамирчин төрөн гараад байгаа билээ.