Өсвөрийн шатарчид олон улсын тэмцээнд V байрт шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азербайжаны нэрт яруу найрагч, зохиолч Низами Гянджевигийн мэндэлсэний 880 жилийн "Nizami Ganjavi-880" нэрэмжит олон улсын цахим шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн шатарчид өрсөлдөж эхний тавд шалгарсан байна.
Азербайжан улсын Шатрын холбооноос 2021 оны 04 дүгээр сарын 2-4-нд зохион байгуулсан " Nizami Ganjavi-880" олон улсын энэхүү тэмцээнд 21 улсаас 24 багийн 17 хүртэлх насны шилдэг өсвөрийн 144 шатарчид оюун ухаанаа сорьжээ.
Монгол Улсаа төлөөлөн
оролцсон багийн бүрэлдэхүүнд ДШХМ Г.Амартүвшин, ДШХМ Е.Төгстөмөр, ДШХДМ Б.Тэнүүнболд,
ДШХДМ Э.Азжаргал, ДШХМ Д.Мөнхзул, Э.Одмаа нар багтжээ.
Final Ranking after 9
Rounds
Rk. SNo Team Games + = - TB1 TB2 TB3
1 3 Iran 9 7 1 1 15 0 35,5
2 2 Turkey 9 7 0 2 14 2 34,0
3 1 Russia 9 7 0 2 14 0 38,0
4 4 Azerbaijan 9 6 1 2 13 0 31,0
5 9 Mongolia 9 6 0 3 12 0 32,0
6 14 Azerbaijan-3 9 5 0 4 10 0 29,5
7 15 Philippines 9 5 0 4 10 0 29,5
8 5 Ukraine 9 5 0 4 10 0 28,5
9 8 JTX
Brasil 9 4 2 3 10 0 27,5
10 18 Latvia 9 4 2 3 10 0 27,0
11 17 Estonia 9 3 4 2 10 0 26,5
12 12 Moldova 9 4 1 4 9 0 27,5