“Ширээний теннисний спорт-Монголд 2021” сэдэвт гар зургийн уралдаан зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-06 12:38:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ширээний теннисний холбоо /МШТХ/-ноос “Ширээний теннисний спорт-Монголд 2021” сэдэвт гар зургийн уралдааныг 3 насны ангилалд зарлажээ. 


Токио-2020 олимпын наадамд эмэгтэй 1, эрэгтэй 1 тамирчин ганцаарчилсан төрлөөр оролцох эрх авсан. Олон улсын ширээний теннисний өдрийг тохиолдуулан уг спортын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэх, үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэх боломжийг бүрдүүлэх, дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг нь тэдний нүдээр харах зорилгоор дээрх уралдааныг МШТХ-ноос анх удаагаа зарлаж байгаа аж.


Тус уралдааны ирүүлсэн бүтээлийг 2021 оны 4  дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл хүлээн авах юм байна.




Связанные новости