Шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг эрэмбэлэн ангилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Явуулын шинжилгээний баг батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал, сайн дураараа шинжилгээ өгөх иргэдэд дөрөв дэх өдрөө үйлчилж байна. 8528-0074, 8534-0074 дугаар шинжилгээ хийлгэхээр дуудлага өгсөн иргэдийг хаагуур явж, үйлчлүүлсэн маршрутыг харгалзан эрэмбэлэн ангилж, шинж тэмдэгтэй хүмүүст түрүүлж хүрч байгаа гэж Шуурхай штабаас мэдээлэв. Тиймээс дуудлага өгсөн иргэд шинжилгээний баг очтол гэртээ байж, дэглэмээ сахихыг анхаарууллаа.
Ташрамд дуулгахад Дорнод аймгийн хэмжээнд вакцинжуулалт 88 хувьтай үргэлжилж байна. 8520 хүн тун вакцин татан авснаас 7500 орчим хүнд эхний тунг хийжээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar