"Зоба семинар" цуврал цахим сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-03 16:40:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын спортын салбарт тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй хэлэлцэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор цуврал "Зоба семинар" цахим сургалтыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулахаар болов.


Эхний сургалт - семинар энэ сарын 3-5-ны өдрийн 18.00 цагт "Олон жилийн бэлтгэлийн тогтолцоо" сэдвийн хүрээнд өрнөх тул өргөнөөр оролцохыг нийт спортын их гэр бүлийн гишүүддээ уриалж байна.


Сургалтыг Монголын үндэсний олимпын академиас зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад Спортын холбоод, Биеийн тамир, спортын газар, Спортын сургууль, Спортын клубүүд болон ЕБС-ийн багш, дасгалжуулагчид оролцоно. 

Связанные новости