Гавьяат тамирчин Э.Бэхбаяр “Токио-2020” олимпын эрхээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-07 08:25:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн олимпын эрхийн сүүлийн тэмцээн болох "Софи-2021"-ийн ОУТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр аваргын төлөө шалгарч, олимпын эрхээ авлаа.


Тэрбээр хагас шигшээд Азербайжаны тамирчин Европын 3 удаагийн аварга 33 настай Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялснаар "Токио-2020" олимпын наадамд хүч сорих эрхтэй болов. Энэ нь манай чөлөөт бөхийн тамирчдын 8 дахь эрх юм.


Өнөөдөр Э.Бэхбаяр алтан медалийн төлөө дэлхийн 2017 оны аварга, ДАШТ-ий хүрэл медальт Японы Юки Такахашитай барилдана.


Ийнхүү Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Токиогийн дэвжээнд 57, 65, 125 кг-ын жинд оролцох эрхтэй болж байна. 

Связанные новости