Х.Болортуяа эрхээ авснаар эмэгтэйчүүд бүтэн багаараа Токиог зорих эрхтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-08 08:29:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Софи-2021" олимпын наадмын эрх олгох Дэлхийн тэмцээнээс ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 9 дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авлаа.


Монголын эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпын XXXII наадамд 6 жинд буюу түүхэндээ анх удаа бүтэн багаараа хүчээ сорихоор болов.


Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг, хагас шигшээд Беларусийн Вераника Иванова нарыг тус бүр цэвэр ялснаар олимпын эрхээ хүртлээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, алдарт Иван Ярыгины “Алтан Гран при”, Польшийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн билээ.


Манай бөх олимпын эрхийн төлөөх барилдаанд 1:9-өөр хожигдож яваад гайхалтай барилдаан хийж өрсөлдөгчөө цэвэр дарсан бол, 1/4 шигшээд мөн 1:6-гаар ялагдаж яваад учраагаа цэвэр ялсан юм.


Ийнхүү Монголын чөлөөт бөхийн баг тамирчид эмэгтэй 6, эрэгтэй 3 жинд Токиогийн дэвжээнд хүчээ сорих эрхтэй боллоо. 

Связанные новости