Дэлхийн аваргын дэвжээнд хүч үзэх жүдочдын нэрс тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-12 10:53:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсын нийслэл Будапешт хотноо 6 дугаар сарын 6-13-нд зохион байгуулах жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорих Монголын баг тамирчдын нэрсийг зарлав.


Энэхүү тэмцээн бол Токиогийн олимпын өмнөх хамгийн сүүлийн сорилт байх бөгөөд өнөөдрийн байдлаар 5 тивийн 92 орны 427 тамирчин ДАШТ-д хүчээ үзэж, олимпын өмнөх чансаагаа тодотгохоор бүртгүүлжээ.


Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 нийтдээ 18 тамирчин оролцохоор албан ёсоор зарлалаа.


Тухайлбал, Эрэгтэй тамирчдаас 60 кг-ын жинд ОУХМ Л.Өнөболд 66 кгОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү, 73 кгОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг Саед Моллаеи, 90 кг ОУХМ Г.Алтанбагана -100 кгОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн, +100 кгОУХМ Ө.Дүүрэнбаяр, эмэгтэй тамирчдаас 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, 52 кгОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой, 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа, 63 кг ОУХМ Б.Ганхайч, 70 кгОУХМ Ц.Энхчимэг -78 кг-д ОУХМ Б.Эрдэнэт-Од, +78 кгОУХМ А.Адьяасүрэн нар барилдахаар болжээ.


Тус багийн бүрэлдэхүүнд ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, МУГТ М.Бундмаа, терапист багш Япон улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгч, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар багтаж Унгар улсыг зорино.


Жүдогийн шигшээ баг Хандгайтын баазад 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа юм байна.

Связанные новости