Ц.Цэрэнбат триатлоны спортоор Монголын дээд амжилтыг тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөнгөн атлетикийн тамирчин Ц.Цэрэнбат стандарт зайг /1500 м сэлэлт-40 км дугуй-10 км гүйлт/ 2 цаг 15 минут 53 секундэд туулж, Монголын триатлоны спортын түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүллээ.
Японы Иокохама хотноо триатлоны ДАШТ-ий
эхний гараа энэ сарын 15-нд болох үеэр энэхүү үндэснийхээ дээд амжилтыг
үзүүлсэн байна. Ц.Цэрэнбат 35-39 насны эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн бөгөөд
9 дүгээр байрыг эзэлжээ. Түүний дараагийн тэмцээн 2021 оны 6 дугаар сарын 20-нд
болох юм байна.