Монгол, Японы жүдоч хүүхдүүд онлайн хамтарсан бэлтгэл хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-19 11:55:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын наадамд оролцох Монголын жүдо бөхийн шигшээ багийн байрлах Изүнокүни хотын жүдоч хүүхдүүд, Монголын жүдо академийн өсвөрийн жүдочидтой онлайн хамтарсан бэлтгэл хийсэн байна.


Сургалтыг Монголын жүдо академи зохион байгуулсан бөгөөд Изүнокүни хотын 20 гаруй өсвөрийн тамирчид багшийн хамт оролцож, туршлага солилцсон юм. Хөл хорионы үед гэртээ хийж болох бэлтгэл, хүчний дасгалууд хийж, нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ хэмээн спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ.


Ташрамд сонирхуулахад, Изүнокүни хотод 2018 оны 12 дугаар сард болсон Өсвөр үеийн олон улсын тэмцээнд Монголын жүдо академийн баг тамирчид амжилттай оролцож, багийн ангилалд түрүүлж байсан билээ.

Связанные новости