БТСУХ, “Зүүнбаян төмөр зам” ХХК-тай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо өнөөдөр Зүүнбаян төмөр зам ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Санамж бичигт БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц
болон “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Банзрагч нар гарын үсэг
зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Нийтийн биеийн тамир, иргэдийн бие бялдрын боловсрол, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл чийрэг өв тэгш хүмүүжлийг нийтэд сурталчлах, төлөвшүүлэх, спортын сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт, төлөвлөгөө, арга зүйн талаар онол практик, технологийн орчин үеийн ололт, амжилтыг нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.
Мөн Биеийн тамир, спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх,
сургалт, семинар, эрдэм шинжилгээний онол-практикийн олон улсын болон дотоодын
бага хурлыг хамтран зохион байгуулах, спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих
зэрэг бүх чиглэлд хамтран ажиллах юм байна.