Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваатай Нацү башёг тэргүүлж явна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 13 дахь өдрийн барилдаанд озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров /М-6/-ыг ёрикири мэхээр давснаар 12 даваатай Нацү башёг ганцаараа тэргүүлж байна.
Харин Ичиножёо 8 даваа, 5 унаатай башёг
үргэлжлүүлж байна. Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаа бөгөөд энэ өдөр
Чёошома Г.Мөнхсайхан/М-11/, Кайсэй
/М15/-д ёрикири мэхээр унаснаар 6 даваа, 7 унаатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Чиёотайрюү/М-14/-д
цүкиотаоши мэхээр унаж, 6 даваа 7 унаатай байгаа бол Чиёотайрюү 9 даваатай башёг
үргэлжлүүлж байна.
Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ энэ өдөр
Котоеко /М-7/-д ёритаоши мэхээр унаж 4 даваа, 9 унаатай башёг үргэлжлүүлж
байгаа бол, Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Сэкиваке Таканошо/М-2/-г уватэнаге
мэхээр унагаснаар 6 даваа, 7 унаатай болов.
Өнөөдөр Озэки Шодай, Такарафүжи /М-7/-г
ёрикири мэхээр хаяснаар 8 даваа, 5 унаатай болж 50 хувийн амжилтаа үзүүлээд
байна.
Харин энэ өдрийн сонирхолтой барилдаан гэвэл озэки Тэрүнофүжигийн араас 2 унаатай нэхэж явсан озэки Такакейшёог, Эндо /М-8/
цүкиодаши мэхээр давснаар 10 даваа, 3 унаатай болж, башёг тэргүүлэгчдийн 2
дугаар эгнээнд дэвшин орж ирлээ.