Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд 2 башё дараалан түрүүлэхэд 1 даваа үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-22 17:23:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 14 дэх өдрийн барилдаанд озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Эндо /М-8/-той барилдаж шитатэнаге мэхээр унаснаар 12 даваа, 2 унаатай болов.


Тэрбээр Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд учраагаа давбал түрүү бөхөөр тодорч, Японы Эзэн хааны цомыг дараалан 2 удаа хүртэх юм байна.


Нацү башёд Монголын 6 бөх хүчээ сорьж байгаа бөгөөд энэ өдөр Чёошома Г.Мөнхсайхан /М-11/, Дайамами /М-13/-тай учраа таарч, түүнийг хатакикоми мэхээр давснаар 7 даваа, 7 унаатай болов.


Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ энэ өдөр Чиёотайрюү /М-14/-тай барилдан ёрикири мэхээр хаяж 5 даваа, 9 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Мэйсей /М-2/-тэй хүч үзэж, түүнд ёрикири мэхээр унаж 6 даваа 8 унаатай болж 50 хувийн амжилтаа хийх боломжгүй болов.


Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-6/ Сэкиваке Таканошотой хүч үзэж, түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 9 даваа, 5 унаатай явна. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Сэкиваке Такаясү-д хатакикоми мэхээр унаснаар 6 даваа, 8 унаатай боллоо.


Өнөөдрийн сүүлийн барилдаанд Озэки Шодай, Озэки Такакейшёо нар учраа таарч, Такакейшёо, Шодайг цүкиотоши мэхээр унагаж 11 даваа, 3 унаатай байна. Тэрбээр маргааш Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдана.

Связанные новости