Б.Мишээлт, Э.Цэндбаатар нар хагас шигшээд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-27 11:53:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын 2021 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр Монголын 2 боксчин медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарлаа.


Энэ өдөр эмэгтэй боксчид тулаан хийгээгүй бөгөөд эрэгтэйчүүдийн 1/4 шигшээ буюу медалийн төлөөх тулаанууд явагдлаа. Манай тамирчдаас 52 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин Х.Энхмандах Энэтхэгийн Амит Амитад 2:3-аар ялагдлаа.



Харин 60 кг-д Э.Цэндбаатар Киргизийн Мунарбек Сейтбек Уулуг 5:0-ээр, ОУХМ Б.Мишээлт 69 кг-д Афганистаны Амири Хусейныг нокаутаар ялж, шилдэг дөрөвт шалгарлаа. Харин ОУХМ О.Бямба-Эрдэнэ 75 кг-д бэртлийн улмаас рингэнд гарч тулалдаагүй байна.

Связанные новости