Монголын шигшээ баг Чехийн багт 16:21-ээр хожигдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-29 08:20:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австри улсын Грац хотноо болох “Токио-2020” олимпын эрх олгох ФИБА 3х3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээнд хүчээ сорьж байгаа Монголын эрэгтэй шигшээ баг, Чехийн багт 16:21-ээр хожигдлоо.

 

Тус тэмцээний эхний өдөр манай эрэгтэй баг тамирчид Польш, Туркийн шигшээг хожиж хэсгээ тэргүүлж байсан бол ийнхүү эхний ялагдлаа хүлээлээ.

 

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг энэ сарын 26-30-нд үргэлжлэх тус тэмцээний А хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай өрсөлдөхөөр оноолт таарсан.


Ташрамд дуулгахад, Өчигдөр борооны улмаас хойшлогдсон гурван  тоглолт өнөөдөр нөхөж явагдана.

Связанные новости