Монголын эмэгтэй боксчид Ази тивийн АШТ-ээс 3 хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-31 12:30:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын Дубай хотноо болж буй Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээнд Монголоос 5 тамирчин оролцож, 51 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 54 кг-д Э.Мичидмаа, 75 кг-д М.Мягмаржаргал нар хүрэл медаль хүртлээ.


Энэ сарын 21-31-нд явагдсан тус тэмцээнд багийн дүнгээр Казахстаны шигшээ баг 10 жингийн 8 жинд тэргүүлж, багаараа тасархай түрүүллээ. Харин үлдсэн 2 алтан медалийг Энэтхэг, Узбекистаны боксчид авсан байна.  


Ази тивийн сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн АШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдыг танилцуулж байна. Казахстаны шигшээ баг 8 алт, 1 мөнгө, 1 хүрэл, Узбекистан 1 алт, 5 мөнгө, 2 хүрэл, Энэтхэг 1 алт, 3 мөнгө, 6 хүрэл, Индонез 1 мөнгө, Монгол 3 хүрэл, Тажикистан 2 хүрэл, Шри-Ланк, Филиппин, Кувейт , АНЭУ тус бүр 1 хүрэл медаль хүртсэн байна.

Связанные новости