Сагсан бөмбөгчид олимпын ганц эрхийн төлөө тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг “Токио-2020” олимпын наадамд оролцох сүүлийн ганц эрхийн төлөө Унгар улсад тоглоно.
Энэхүү эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын
Дебрецен хотноо 6 дугаар сарын 4-6-нд болох юм. Энэ удаа 5х5 болон 3х3 сагсан
бөмбөгөөр олимпын эрх аваагүй эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 улсын шигшээ баг
өрсөлдөнө.
Монголын шигшээ баг тэмцээний
"B" хэсэгт Унгар, Румын улсын шигшээ багтай оноолт таарсан бол
"A" хэсэгт Украин, Словени, Бельгийн шигшээ багууд өрсөлдөнө.
Хэсгээ тэргүүлсэн баг шууд хагас шигшээ
шатанд шалгарах бол хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан баг нөгөө хэсгийн
гуравдугаар байрны багтай өрсөлдөж ялсан нь хагас шигшээд хүч үзнэ.
Монголын шигшээ багийн тоглолтын хуваарийг танилцуулахад, 2021 оны 6 дугаар сарын 5-ны шөнө 24 цаг 25 минутаас Монгол - Румын, 02 цаг 35 минутаас Монгол - Унгарын шигшээ багууд тус тус тоглоно.