Монголын шигшээ баг Япон улс дахь анхны бэлтгэлээ хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДАШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн сүүлийн тоглолтоо 6 дугаар сарын 7-нд Киргизийн багтай хийх Монголын шигшээ багийн тамирчид Япон улсын Осака хотноо баасан гарагт анхны албан ёсны бэлтгэлээ хийлээ.
Цагийн нөхцөл байдлаас үүдэн ахлах дасгалжуулагч Масэ Шүичитэй цахимаар холбогдож зөвлөгөө авч байсан манай шигшээ анх удаа дасгалжуулагчтайгаа уулзаж ийнхүү бэлтгэл хийсэн байна.
Япон дасгалжуулагч Масэ Шүичи өнөөдрийн бэлтгэлийн дараа багийн дотоод уур амьсгал халуун дулаан байж, эв нэгдэлтэй байж чадвал ямар ч багт хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадахыг онцоллоо.
Киргизтэй хийх тоглолт 6 дугаар сарын
7-ны 15.00 цагт эхэлнэ. Тус тоглолтыг та бүхэн SPS, MNB телевизүүдээр шууд
хүлээн авч үзээрэй.