Монголын багийн 2 дахь хүрэл медалийг Ё.Басхүү хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-08 07:29:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ.

 

Тэрбээр медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах ч тэр бэртлийн улмаас дэвжээнд гаргаагүй тул манай бөх багтаа ДАШТ-ий 2 дахь хүрэл медалийг авчирсан юм.


 

Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Францын бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон байна.

 

Энэ өдөр 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой нар хүчээ сорьсон ч ялагдсан юм.

 

Связанные новости