Дуу цахилгаантай бороо орж, хүчтэй салхилна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй, бүх нутгаар бороо салхитай, сэрүүхэн байхыг анхааруулж байна. Тодруулбал, өнөө оройноос 17-ныг хүртэл дуу цахилгаантай бороо орж, хүчтэй салхилна гэв. Бусад хугацаанд салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с, шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
Аймгийн төв Чойбалсан хот орчмоор 14, 18-нд бага зэргийн, 15-ны шөнө, 16, 17-нд дуу цахилгаантай бороо орж, салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с, 17, 18-нд 10-15 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх аж. Бороо хур элбэг байгаа энэ үед бага насны хүүхдүүдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гол усанд эрсдэхээс сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar