Азийн хөл бөмбөгийн холбооноос МХБХ-ны хэрэгжүүлж буй ажлыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-01 11:07:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо/МХБХ/-ноос өөрийн улсын оюутан сурагчдын аюулгүй байдлын сайжруулсан стандартыг дэмжиж ажиллаж байгааг Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ноос онцоллоо.

 

AХБХ-ны “Dream Asia” сан Монголын Улаан Загалмай нийгэмлэг /МУЗН/, Олон улсын Улаан Загалмай нийгэмлэг /IFRC/ болон МХБХ-той хамтран Боловсролын мэргэжилтнүүдийн чадавхыг сургуулийн аюулгүй байдлын стандартыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд бэлтгэгдсэн хөл бөмбөгийн дасгалжуулагч, сургуулийн багш, нийгмийн ажилтан зэрэг 80 гаруй сургуульд анхны тусламж үзүүлэх, аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал олгох сургалтуудыг зохион байгуулсан юм.

 

Энэхүү төслийн үр шимийг 293 боловсролын мэргэжилтнүүд хүртэж Монгол Улсын сургуулиудын оюутнууд, багш нарт болон эмзэг бүлгийнхэнд “Ковид-19” цар тахлын эсрэг хамгаалах анхны тусламжийн хэрэгсэл, хэт улаан туяаны дижитал термометр, гар ариутгагч, саван зэргийг хүлээлгэн өгсөн билээ.


 

Мөн ЭМЯ-ны зөвшөөрлөөр анхан шатны тусламжийн видеог олон нийтэд түгээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнд түлэгдэлттэй тэмцэх, зүрхний шигдээс, тархины цус алдалтын үед анхны тусламж үзүүлэх зааварчилгаа танилцуулах юм. Уг төсөл нь сургуулийн аюулгүй байдлын стандартыг нэмэгдүүлэх, сурагчдын ерөнхий сайн сайхан байдлыг бэхжүүлэх хүчин чармайлтаар 80 мянга гаруй хүнийг хамруулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.

Связанные новости