Гүйгч Б.Болдбаатар 1185 км зам туулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-09 13:24:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн ахмад гүйгч Б.Болдбаатар Алтай хотоос хоёр дахь жилдээ Улаанбаатарыг зорин гүйж байгаа юм.

 

Тэрбээр 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаандавааг туулан Архангай аймагт хүрсэн бол 7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 1185 км туулж Төв аймгийн Баянцогт суманд иржээ.

 

Б.Болдбаатар цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50 км зам туулж байгаа юм. Ийнхүү гүйсээр 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 11-12 цагт Сүхбаатарын талбайд бариандаа орох юм байна.

Связанные новости