Их аварга Хакүхо, Озэки Тэрүнофүжи нар 7 даваатай башёг тэргүүлж явна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 7 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Тобизарюү/М-3/тэй барилдаж, түүнийг уватэнаге мэхээр унагаж, 7 даваатай болов.
Маргааш Их аварга Хакүхо, Котоеко /М-4/-той учраа таарсан
байна. Энэ башёд түрүүлбэл Ёкозүна цол хүртэх болзолтой Озэки Тэрүнофүжи
Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Котоеко /М-4/-той учраа таарч, түүнийг ёрикири мэхээр давж
7 дахь даваагаа авлаа.
Ичиножёо /М-2/ А.Ичинноров, энэ өдөр Озэки Шодайтай учраа
тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа, 3 унаатай байгаа бол
Шодай 4 унаатай болов.
Энэ өдөр Хошёорюү /М-5/ С.Бямбасүрэн, Такарафүжи
/М-8/-тэй таарч, түүнийг сотогаке мэхээр унагаж
5 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Аойяама /М-8/-тай учраа тааран
барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 5 даваа, 2 унаатай яваа бол, энэ өдөр
Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Оношо/М-6/-той таарч, түүнийг уватэнаге мэхээр унагаж 4 даваа, 3 унаатай болов.
Энэ өдөр Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Чиёоноо/М-14/-той барилдаж, түүнийг ошидаши мэхээр унагаснаар 5 даваа, 2 унаатай болов.