Увсад МАН 34, АН 6, бие даагч нэг суудал авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСӨчигдөр болсон УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар Увс аймгийн ИТХ-ын 41 суудлын төлөө МАН, АН-аас нийтдээ 81, бие даагч 2 хүн нэр дэвшин өрсөлдсөн юм. Аймгийн Сонгуулийн хорооноос өгсөн мэдээгээр МАН 34, АН 6, бие даагч 1 суудал авсан дүнтэй байна.
Аймгийн төв болох Улаангом сумын 12 тойргийн 11-д нь МАН ялалт байгуулжээ. Тэрчлэн үлдсэн 18 сумын ихэнх тойрогт МАН ялжээ. Увс аймгийн АН-аас Малчин суманд нэр дэвшсэн аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн болон Тэс суманд нэр дэвшсэн Ш.Эрдэнэбилэг, Өлгий суманд нэр дэвшсэн Л.Давааням, Өмнөговь суманд нэр дэвшсэн Г.Нямбаяр, Улаангом суманд нэр дэвшсэн Л.Арцанхүү, Хяргас суманд нэр дэвшсэн Т.Эрдэнэбат нар тойрогтоо ялалт байгуулжээ. Харин Улаангом сумын 11-р багт бие даан нэр дэвшсэн сэтгүүлч С.Анхбаяр өрсөлдөгч болох аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдийг илт давуу ялсан байна.
Ийнхүү ирэх дөрвөн жилд Увс аймагт МАН засаг барих нь тодорхой боллоо.
Увс аймаг Б.Батхүү