Нийт сурагчдын 90 хувь нь танхимын сургалтыг сонгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЕБС-иудын нийт сурагчдын 90 хувь нь танхимын сургалтыг сонгожээ. Өдрөөс өдөрт коронавируст халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа ч хоёр жилийн турш гэртээ хоригдсон хүүхдүүдээ сургуулийнх нь орчинд оруулж, хичээл сургалт хэвийн үргэлжлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа эцэг эхчүүд илэрхийлж байна.
Аймгийн хэмжээнд нийт ЕБ-ийн 26 сургууль байдгаас 20 нь өчигдрөөс танхим, зайн сургалт хосолсон хэлбэрээр, Баяндун, Баянтүмэн, Чулуунхороот, Хөлөнбуйр, Гурванзагал сумын ЕБС-иуд зайн сургалтаар хичээллэж эхлэв.
Бүх сургууль, цэцэрлэгийн багш, ажиллагсдыг түргэвчилсэн оношлуураар коронавируст халдварын шинжилгээнд хамруулж, сургалтын бүх байгууллагууд ундны усны шинжилгээ, орчны ариутгалыг бүрэн хийлгэсэн байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar