Автомат жолоодлоготой автомашин хүний аминд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВАШИНГТОН. /NHK/. Автомат жолоодлоготой автомашинтай холбоотой, хүний аминд хүрсэн анхны осол өнгөрсөн тавдугаар сард гарсан гэж Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla Motors” компани мэдэгдлээ.
АНУ-ын Тээврийн яамны мэдэгдсэнээр, автомат жолоодлоготой “Tesla Model S” спорт загварын автомашин өнгөрсөн 5 дугаар сарын 7-нд Америкийн өмнөд нутгийн Флорида муж улсад чиргүүлтэй трактортай мөргөлджээ.
Чиргүүлтэй трактор уулзвар дээр “Tesla Model S”-ын өмнүүр зүүн гар тийш эргэснээр осол гарсан байна. Уг ослын улмаас тракторын жолооч нас баржээ.
“Tesla Motors” компани өнгөрсөн оны 10 дугаар сараас автомат жолоодлоготой автомашин үйлдвэрлэж эхэлсэн юм.
Тус компани мэдэгдэхдээ “тавдугаар сард болсон энэ хэрэг нь манай автомат жолоодлоготой автомашинтай холбоотой, хүний аминд хүрсэн анхны осол” гэв.
Дэлхийн автомашин үйлдвэрлэгч компаниуд автомат жолоодлоготой автомашин зохион бүтээхээр өрсөлдөж байна.
Хүний аминд хүрсэн энэ ослын дараагаас ийм төрлийн автомашинуудын аюулгүй байдлын талаарх асуудал хөндөгдөж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд